Мах, махан бүтээгдэхүүний салбар зөвлөл байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Мах, махан бүтээгдэхүүний салбар зөвлөл байгуулна

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авч хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, бодит салбар нэгжид тулгуурлан чанартай үйлчилгээг гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдэд хүргэх, тэдний эрх ашгийг нь төлөөлөн илэрхийлж, тухайн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлүүлэх зорилгоор Мах, махан бүтээгдэхүүний салбар зөвлөл байгуулах гэж байна. Зөвлөл нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжих, өсөлтийг хангах, таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр “Монголын махны холбоо”-той дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллах чиг үүрэгтэй байгууллага болох юм байна. Тэгвэл тус зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр 15.00 цагт МҮХАҮТ-д болох ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж