Урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдлээ

Юнител групп Монголын үүрэн холбооны салбарт ээлжит нэгэн шинэчлэлийг хийж, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ямар үйлчилгээний хэрэглэгч байхаас үл хамааран бодит хэмнэлтийг мэдэрч, хэрэглээндээ тохируулан хамгийн хямд  тарифаар ярьж, мессеж бичих боломжтой боллоо.

Энэхүү шинэчлэлийг хийснээр хэрэглэгч ямар нэгэн төрөл, ангилалд хамаарагдан, тэрхүү үйлчилгээг авах гэж салбар дээр ирж цаг хугацаа алдахгүйгээр өөрт хамгийн ойр байрлах хаанаас ч Happy time 3000, 5000, 10 000 төгрөгийн картуудаас өөрийн хэрэглээнд тохируулан сонгож дансаа цэнэглэснээр НЭГ төгрөгөөр мессеж бичихээс эхлээд, нэгжгүй байсан ч сүлжээндээ хязгааргүй ярих боломжтойболж байгаа юм.  

Дээрх гурван картын тус бүрийн онцлогийг дурдвал 3000 төгрөгийн картаар дансаа цэнэглэснээр 30 хоногийн турш 1 цагт 1 төгрөг, 2 цагт 2 төгрөг гэх мэтээр цагийн заалтаас хамааран 1-12 төгрөгөөр мессеж бичиж болохын зэрэгцээ бага зэрэг тооцоололд оруулан хөрвүүлбэл өмнө нь 214 мессеж бичдэг байсан бол харин одоо 354 мессеж бичиж, дансанд үлдсэн бутархай нэгжээ 0 болтол нь бүрэн ашиглаж дуусгаснаар үргүй зардлаа бууруулах боломжийг олгож байгаа хэрэг юм.

Харин ярианы хэрэглээ ихтэй хэрэглэгчдийн хувьд бусад сүлжээнд 50 төгрөг, сүлжээндээ 14.00 – 17.00 цагт хязгааргүй ҮНЭГҮЙ ярих боломжийг  5000, 10000 төгрөгийн карт олгож байна. Энэ нь таны хэрэглээний зардлыг 30% хэмнэхээс гадна нэгжгүй байсан ч дурдсан цагуудад сүлжээндээ хүссэнээрээ хязгааргүй ярих болсноор сүлжээндээ ярих ярианы эрхээ 134%-р өсгөх буюу ойролцоогоор 117 минут үнэгүй ярих боломжийг хэрэглэгчид нэмж олгож байна гэсэн үг.

Юнител Групп өнгөрсөн онд 5 азтай хэрэглэгчийг тодруулж амьдралын баталгаа болох иж бүрэн тавилгатай байраар тэдний гэр бүлд томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн нь нийгмийн хариуцлагын тодорхой бөгөөд бодитой нэгэн жишээ болсон билээ. Энэ удаад урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж байгаатай холбогдуулан дээрх хөтөлбөрийг дахин эхлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсан Happy time 3000, 5000, 10000 төгрөгийн картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчбүрэнэ удаагийн  “5 байр-2” хөтөлбөрт оролцох эрхтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж