Найман ихрийн ээж нүцгэн зураг авахуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Найман ихрийн ээж нүцгэн зураг авахуулав

Ихэнх эмэгтэйчүүд амаржсаныхаа дараа камерын өмнө нүцгэнээр зургаа авахуулах тухай бодохыг ч хүсдэггүй. Гэвч найман ихрийн ээж Надя Сулеман амаржсаныхаа дараа хэрхэн өөрчлөгдсөнөө харуулж, “Closer” сэтгүүлд зургаа тавиулжээ.  Бүсгүйн найман ихэр одоо гурван ой хүрч байгаа бөгөөд тэрбээр энэ хугацаанд 63 кг жин хасчээ. Надя Сулеман их иддэг байсан ч ихрүүдээ төрүүлсний дараа гэдэс нь хий нь гарсан бөмбөг шиг болсон гэнэ. 14 хүүхдийн ээж Надя Сулеман өөрийгөө урьдынхаас ч илүү үзэсгэлэнтэй болж, эрчүүд нүд унагадаг болсон гэж ярьжээ. Надя Сулеман ганц бие эмэгтэй бөгөөд 14 хүүхдээ үр шилжүүлэн суулгаж төрүүлсэн гэнэ. Тэрбээр эрчүүдийн анхаарлыг байнга татдаг ч ихрүүдээ 18 нас хүрэхээс нааш эр хүнтэй болохгүй гэж өөртөө амлажээ. Надя Сулеманы найман ихэр хүүхэд Америкийн түүхэн дэх хамгийн удаан амьдарч буй ихрүүд гэж тэмдэглэгдсэн байна. 36 настай Надя хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийдэг сайн ээж гэнэ. Тэрбээр “Миний хүүхдүүд бүгд хүмүүжилтэй, сайн хүүхдүүд. Тэд чихэр гэж юу байдгийг ч мэдэхгүй” гэж ярьжээ. Надя Сулеман “Би үзэсгэлэнтэй бүсгүй гэдгээ мэднэ. Үүнийг хэлэх эр хүн надад хэрэггүй” гэжээ. 14 хүүхдийн ээж сүүлийн найман сар моргейжийн зээлээ төлөөгүй байрнаасаа хөөгдөхөд хүрээд байгаа ч улсын тэтгэмжээс илүү хэвлэлийн баатар болохыг хүсч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж