Хэнтийд хаваржилт хүндрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Хэнтийд хаваржилт хүндрээгүй байна

Энэ хавар Хэнтий аймгийн 17 сумын 83 багийн 6441 малчин өрхийн 2 сая 379,1 мянга буюу хонин толгойд шилжүүлснээр дөрвөн сая толгой мал хаваржиж байна. Хэнтий аймгийн хэмжээнд цасны дундаж зузаан 5-15 см байна. Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Өмнөдэлгэр сумын Хурх багийн нутагт 11-15 см, Дархан, Галшар суманд 5 см, бусад нутгаар 7-10 см зузаан цастай байгаа бөгөөд бэлчээрийн багтаамжийн хувьд нийт нутгийн 70 хувьд нөөц бэлчээртэй, 20 хувьд бэлчээр хүрэл­цээтэй, 10 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна. Одоогийн байдлаар мал ха­вар­жилт хүндрээгүй, сумдын аюулгүйн нөөцөд 1700 тн өвс хадгалагдаж байгаа бөгөөд нэг боодол өвс 2000-3500 төгрөгийн үнэ ханштай байна. Хэнтий аймгийн Баян-Хутаг, Баян-Овоо сумдын 27 өрхийн 14,3 мянган толгой мал Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Түвшинширээ сумдын нутагт оторлож байгаа ажээ.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж