Өдгөө олон улсын энхийг сахиулагчид Афганистанд НАТО-гийн цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч АНУ өнгөрсөн оны сүүл үеэс өөрийн цэргээ татаж эхлээд байна. Цагаан ордон 2014 оны эцэс гэхэд цэргээ бүр мөсөн татаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг хариуцах үүргийг афган цэргүүдэд шилжүүлнэ гэжээ.
Харин Пентагон болон зарим орнууд “Цагаан ордон цэргүүдээ татахаар яарах хэрэггүй. Учир нь 2014 оноос хойш бүс нутгийн аюулгүй байдал НАТО-гийн цэрэггүй бол хэцүү болно” гэж үзэж байгаа юм. Афганистанд байгаа гадны цэргийн бүрэлдэхүүн дотор хамгийн олон цэрэгтэй нь АНУ бөгөөд 100 мянган америк цэрэг байсан юм.
Жон Аллен даваа гаригт Вашингтонд мэдэгдэхдээ есдүгээр сарын 30-наас өмнө 23 мянган америк цэрэг Афганистаныг орхино. Энэ бол эцсийн шийдвэр бөгөөд дайчдыг татахаас хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн цэргийн үйл ажиллагааг багасгана гэжээ.