Шинэ номын сантай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Шинэ номын сантай боллоо

Нийслэлийн Баянгол дүүрэгт 250 нэр төрлийн, 3000 орчим номтой номын санг нээжээ. Номын сангийн нээлтэд манай улсын нэрт зохиолч, яруу найрагч, судлаачид оролцсон аж. 

Энэхүү номын сан орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн нэрэмжит номын сан гэдгээрээ олон хүний анхаарлыг  татаж байгаа ажээ. С.Буяннэмэх судлаач, зохиолч Х.Зандраабайдий “Энэ бол нэрт зохиолчдоо үзүүлж байгаа бидний том хүндэтгэл. Монголд С.Буяннэмэх судлал сүүлийн жилүүдэд зогссон гэж хэлж болно. Гэтэл  урд хөршийнхэн манай нэрт зохиолчийг биднээс илүү судалж энэ ажилд олон  нэртэй эрдэмтэн судлаач хүч хөдөлмөрөө зориулж байдаг. Түүний нэрэмжит номын санг нээсэн нь судалгааны ажилд чухал хувь нэмэр оруулах байх” гэжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж