Гитлерийн “тоглосон” реклам хэл ам татлав

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Гитлерийн “тоглосон” реклам хэл ам татлав

Туркэд нэгэн сонирхолтой реклам телевизүүдээр гарч эхлэв. Үсний шингэн савангийн тэрхүү рекламанд Гитлер “тогложээ” “Үс сайн ургуулдаг уг шингэн саван жинхэнэ эрчүүдэд зориулсан эд” хэмээн  ноён Гитлер өгүүлэх аж. Гэвч энэ сурталчилгаа янз бүрийн байгууллагаас эсэргүүцэл, дургүйцлийн үг сонсоод байна.

“Цуст яргалал, харгис дарангуйллын сонгодог жишээ болсон энэ хүнийг сурталчилгааны баатар болгон ашигласан нь туйлаас зохимжгүй” гэж Туркийн Еврейн нийгэмлэгээс мэдэгдлээ. Бүр байж болшгүй зүйл гэж тэд уг рекламыг тодорхойлов.

Шингэн саван үйлдвэрлэгч “Биомен” компани өөрсдийн сурталчилгаанд Гитлерийн бодит дүрсийг ашиглан, дуу оруулсан байна. Энэхүү реклам телевизүүдээр цацагдаад долоо хонож байгаа гэнэ. “Даашинз өмсөөгүй л юм бол битгий эмэгтэй хүний саван хэрэглэ. Энд жинхэнэ эрчүүдэд зориулсан саван байна” гэж гол баатар хэлдэг ажээ.

Сурталчилгааны видеог энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж