Зэгсний зэрлэг гахай агнасныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Зэгсний зэрлэг гахай агнасныг илрүүлжээ

Хууль бус агнуур, байгаль орчны ноцтой зөрчилтэй тэмцэх “Ирвэс-3” шуурхай баг Ховд аймгийн Зэрэг сумын Баруун хаяанд зэгсний гахай агнасан байна гэсэн дуудлагын мөрөөр тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахмад Отгонжаргал очиж шалгахад Бургасан багийн  иргэн Б.Ганхүү гэгч зэрлэг гахай агнаж, бүтнээр нь хөлдөөж амбаартаа нуусан байсныг илрүүлжээ. Улмаар эд мөрийн баримт болгон хураан авч, хэргийн газар үзлэг хийж, Эрүүгийн хуулийн 203-ын 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Түүний гахай агнах үеэрээ ашигласан “Лось” маркийн бууг хураан авсан байна. Зэрэг сумын Холбоо цагаан нуур  болон Хар-Ус нуурын зэгсэнд цөөн байдаг зэгсний гахайг хууль бусаар агнасан 13 дахь хэргийг “Ирвэс-3” баг илрүүллээ. Хэрвээ зэгсний гахайг  хууль бусаар агнасан тохиолдолд “Ан амьтан экологи, эдийн засгийн үнэлгээ буюу 5800000 төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ээр Монгол Улсын Засгийн газрын 23-р тогтоолд заасан байдаг гэж “Ирвэс-3” багийн ахлагч Ш.Гантулга мэдээллээ. 

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж