Ж.Чулууны нэрэмжит уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Ж.Чулууны нэрэмжит уралдаан болно

Зууны манлай удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын X уралдаан болох гэж байна. Уралдаан энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Хөгжим, бүжгийн коллежид болох юм. Арав дахь удаагаа болох гэж буй тус уралдааныг энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулах гэнэ. Уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, Хөгжим бүжгийн коллеж, “Чулуун” сан, залуу төгөлдөр хуурчдыг дэмжих “Григорьева” сан, “Голомт банк”, УДБЭТ нар хамтран зохион байгуулах юм.

Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааныг 1990 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж