Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Зуун дамжсан уран бүтээлээ хэдэн жилийн өмнө тайлагнаж, шавь нартайгаа хамтарсан тоглолт хийж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайг амьд түүх болсон хүн гэдэг. Монголын урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэрээр олон зуун шавь нарыг төрүүлсэн нь түүний бас нэгэн  алдар гавьяа гэхээс өөр аргагүй биз ээ. Г.Хайдавгуай “Надад нас, дуу хоёр минь л сюрприз гэж боддог” хэмээн хээв нэг хэлж суусан нь сэтгэлд тодхон санагдана. Тиймдээ ч өдгөө нас сүүдэр  90 хүрч яваа гавьяат тайзаа эзэгнэсээр л, дуулсаар л… Ямар сайндаа л “Авьяас минь надаас холдоогүй. Тиймээс би урлагийн төлөө мөлхөтлөө зүтгэнэ. Гэхдээ арай ч алтан тайзан дээрээ мөлхөхгүй биз. Ямар ч байсан, мөлхөх хүртлээ мөчөөгөө өгөхгүй дээ.” хэмээн инээж суухав дээ. Ингээд бодохоор үнэхээр агуу, хэзээч давтагдашгүй хүн гэвэл түүнийг хэлж болмоор мэт.

Эх сурвалж: http://www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж