НАТО Монгол Улстай түншилнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

НАТО Монгол Улстай түншилнэ

НАТО /Умард Атлантын цэргийн эвсэл/ Монгол Улстай хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулжээ. Түншлэл нь НАТО Косово болон Афганистанд явуулж буй цэргийн хамтын ажиллагаа, цаашдын харилцааг бэхжүүлэх зорилготой.  АНУ-ын Аюулгүй байдал, улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жеймс Аппатурайг өнгөрсөн 2011 оны тавдугаар сард Улаанбаатар хотод төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийснээс хойш  НАТО Монгол Улстай хамтын ажиллагааны хөтөлбөрийн яриа хэлэлцээ хийж иржээ. Ноён Жеймс Аппатурай Афганистан, Косовод энхийг сахиулах олон улсын цэргийн ажиллагаанд монголчуудуудын оруулсан хувь нэмэр их байсныг онцолж, терроризмтэй тэмцэж, олон улсад энхийг сахиулах үйлсэд Монгол цэргийн албан хаагчид цаашид ч хувь нэмрээ оруулах бүрэн чадвартай гэдгээ харуулсан гэжээ.

Монгол Улс НАТО-гийн гишүүн болон түншлэгч орнуудын нэгэн адил олон улсад энхийг сахиулах олон талт ажиллагаанд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. НАТО-гийн түнш орны хувьд Монгол Улс терроризм, зэвсэглэлээр хөөцөлдөх болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чухал зорилт тавьжээ. Хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд НАТО цэргийн албан хаагчдад зориулсан боловсрол, тусгай сургалт, солилцооны хөтөлбөрт онцгой анхаарч байгаа гэнэ. Цаашилбал энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах шинжлэх ухааны хөтөлбөрт ч хамтарч ажиллах боломж нээлттэй болж байна. Монгол Улс Афганистанд НАТО-ийн удирдсан Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монголын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид 2010 оны гуравдугаар сараас хойш НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон. Одоогийн байдлаар Монголын зэвсэгт хүчний 212 цэргийн албан хаагчид НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж