
Монгол Улс НАТО-гийн гишүүн болон түншлэгч орнуудын нэгэн адил олон улсад энхийг сахиулах олон талт ажиллагаанд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. НАТО-гийн түнш орны хувьд Монгол Улс терроризм, зэвсэглэлээр хөөцөлдөх болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чухал зорилт тавьжээ. Хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд НАТО цэргийн албан хаагчдад зориулсан боловсрол, тусгай сургалт, солилцооны хөтөлбөрт онцгой анхаарч байгаа гэнэ. Цаашилбал энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах шинжлэх ухааны хөтөлбөрт ч хамтарч ажиллах боломж нээлттэй болж байна. Монгол Улс Афганистанд НАТО-ийн удирдсан Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монголын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид 2010 оны гуравдугаар сараас хойш НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон. Одоогийн байдлаар Монголын зэвсэгт хүчний 212 цэргийн албан хаагчид НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм байна.