
Санамсаргүй хоёр цагдаа хоорондоо ярихыг сонслоо. Жирийн бор цагдаа нар юу бодож санаж явдгийн гэрч болсноор хар пиар явуургүйг олж мэдлээ. Тэд дарга нарынхаа улстөрчдийн гар хөл болдог, тэгээд хагартлаа баяждагийг мэдэхгүй биш мэддэг л юм байна. Харин ийм хүмүүстэй хариуцлага тооцох гэхээр яагаад төр хүчирдэггүйг гайхаж байна лээ. Үүргээ гүйцэтгэж яваа энгийн цагдаад төрийн хууль хатуу байдаг. Гэтэл дарга нарт нь харин зөөлөн байдгийг тэд бас гайхаж байна. Улс төрийн нам хүчний зүгээс цагдаа нарыг Ерөнхийлөгч рүүгээ дайрахыг уриалаад байгааг бас ойлгохгүй байна тэд. Эцэст нь энэ бүх үйлдэл эргээд цагдаагийн эсрэг РR болоод байгаад харамсаж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч цагдаагийн эсрэг хөндөлссөн мэтээр “шидсэн чулуу” байгаа оноогүй л байна даа.