Японы эзэн хааны гэр бүлд хадгалагддаг 1700-аад онд туурвисан байгалийн дүрслэл бүхий уран зургуудыг анх удаа хилийн чанадад дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ баасан гаригт Вашингтон хотын үндэсний галерейд уг үзэсгэлэнгийн нээлт болж, бүтэн сар үргэлжилнэ.
Хүн, амьтан, ургамал, цэцэгс гээд амьд бүхний байгаль дээрх сонин хачин өнгийг Буддын шашны донж маягаар илэрхийлэн гаргасан гайхамшигт зургуудыг энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлнэ. Ито Жакучу хэмээх зураачийн энэхүү зургуудыг Японы эртний түүхт нэгэн сүмд хадгалж байгаад тус сүмээс эзэн хааны гэр бүлд хандивлажээ.
Ито Жакучу Хятадын эртний шувуу ба цэцэгс зурах арга барилыг өнгөний өвөрмөц шийдлээр баяжуулснаараа онцлог юм. Японы уламжлалт 20 өнгийг хооронд нь уусган нийлүүлж өвөрмөц өнгө будгийг гаргаж чадсан байна.