
Францын “Арева” групп нь Австрали, Канад болон Нигерт ураны орд газар эзэмшдэг бөгөөд 2011 онд 9142 тонн уран олборложээ. Японы “Фүкүшима-1” АЦС-д осол гарч, дэлхий дахинд “энхийн атом”-д итгэх итгэл суларсан хэдий ч Хятад улс өдрөөс өдөрт нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлсээр байгаа юм. Хятадын эрх баригчид 2012 онд ОУАЭА-аас хийх “стресс тест”-ээр шалгарсан АЦС-дынхаа үйл ажиллагааг дэмжих төлөвтэй байгаа аж. Одоогоор тус улсад 27 атомын цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд 50 реактор шинээр барихаар төлөвлөж байгаа юм.
Э.Од