Орон нутгийн сонгуулийн тухайд УИХ-ын сонгуулиас тусад нь, намар хийх нь зүйтэй гэдэг дээр Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгджээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын төрийн нууц задруулсан гэх асуудлыг нягтлан холбогдох тайлбар ирүүлэхийг дахин хүсч Ерөнхий сайд С.Батболдод бичиг илгээгээд буй. Мөн УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Орон нутгийн сонгуулийн одоо үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа талаараа тайлбар өгөхийг Ерөнхий сайдаас шаардаж, боломжгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлага тавина гэж мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга МАН-ын дарга С.Батболд нарын хэд хэдэн хүнийг АТГ-т өгөөд байгаа. Эдгээрээс болж Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудал гарч болзошгүй гэсэн сэдвийг тойрч ярилцсан байна.
Мөн МАН-ын Ёс зүйн хорооноос тэрслүү үзэлтэй зарим гишүүндээ хандан илгээсэн захидлын хариуг хэлэлцжээ. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бичгийн хариуг явуулаад байгаа юм байна.