Санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Санамж бичиг байгуулав

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Үндэсний тээвэрлэгч “МИАТ” хувьцаат компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын  “КОРЭЙН ЭЙР” компанийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичгийг  байгуулав.

Харилцан ойлголцлын санамж бичигт  “МИАТ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, “КОРЭЙН ЭЙР”  компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Чан-Хунг Жи нар 2012 оны 3 дугаар сар 26-ний өдөр Төрийн ордонд санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБЯ-ын сайд Ц.Дашдорж нарын албаны  хүмүүс байлцлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулсанаар “КОРЭЙН ЭЙР” компани нь “МИАТ” компанийн үйлчилгээний чанарыг дэлхийн түвшинд хүргэх, “МИАТ” компанийн үйлчилгээний стандартыг Скай Тийм “Sky Team”  холбоонд нэгдэн орох стратегийн зорилтын бэлтгэлийг хангах чиглэлээр хамтран ажиллах төдийгүй цаашид аюулгүй ажиллагаа, нислэг, техник, газрын үйл ажиллагаа, техник үйлчилгээний менежмент, зардлын менежмент зэрэг үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн техникийн туслалцааг үзүүлэн хамтран  ажиллах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж