Сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг явуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг явуулна

Сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдөхийг ард иргэд анхаарч байгаа энэ үед Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд сонгуулийн хуулийн талаар анхны хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 7-ны баасан гарагт Төрийн ордны Б танхимд болох энэ хэлэлцүүлэгт Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд болон хуулийг санаачилсан УИХ-ын гишүүд оролцох юм байна.
Ардчилсан нам Сонгуулийн хуульд бодлогын ач холбогдол өгч, иргэд сонгогчдод ээлтэй хууль байх талаас нь харж шийдэхийн тулд ҮЗХ-ны гишүүдийн дунд анхны хэлэлцүүлгийг хийх ажээ. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Л.Болд нар илтгэл тавина.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж