Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж 2012 оны төсөвт тодотголоо хийжээ. Хуралдаанаар аймгийн тодотгосон төсвийн орлогыг 16375712.6 мянган төгрөгөөр батлаж мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж төсвийн орлого, зарлагыг жигд ханган биелүүлж зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг тэргүүлэгчдэд үүрэг болгосон байна .Хуралдааны төгсгөлд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Ардчилсан намын бүлгийн гишүүд аймгийн Засаг даргад сонордуулга бичиг гардуулжээ. Уг бичигтэй хамт аймгийн хэмжээнд архидалт их байгаагаас гэмт хэрэг нэмэгдэж байгаа учир архидалтыг багасгаж аливаа хүлээн авалт, ёслолын ажиллагааг архигүй тэмдэглэж байхыг уриалж “Өглөө” сүү, аймгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахыг хүсч тооны машин, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж ард түмний аж амьдрал доройтож байгааг соргогоор харж ажиллахыг хүсч нүдний шил зэргийг бэлэглэсэн байна.
Б.Саран