Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

2010 оны 11-р сарын 15-ны өдөр 8,5 сая ам.доллараар FB.com "Domain name"-г худалдаж авсан. Гэх мэтчилэн дэлхий дээр Facebook цахим хуудсын амжилтууд нь олны гайхширлыг төрүүлсээр байна.

2004 оны 2-р сарын 4-ний өдөр анх олон нийтэд хүрч эхэлсэн facebook.com цахим хуудас нь 8 жилийн хугацаанд дэлхий дээрх хамгийн том технологийн болон интернэтийн түүхийг бичиж байна.

Facebook.com нь хувийн эзэмшлийн компани бөгөөд үүсгэн байгуулагч нь одоогийн гүйцэтгэх захирал болох Mark Zuckerberg юм. Тус компани нь 3000 гаруй ажилтантай бөгөөд 2011 оны жилийн орлого нь 4,270.0 сая долларт хүрсэн байна.

2006 онд Yahoo компани facebook.com-г 1 тэр бум доллараар худалдаж авах санал тавьсаныг татгалзан, 2007 онд 1,6%-аа Microsoft компанид 240 мянган доллараар зарсанаар компанийн нийт үнэлгээ 15 тэр бум $-д хүрсэн. Удахгүй тэд нэмэлт хөрөнгө оруулалт авахаар дахин үнэлгээ хийгдэж байна. Одоогийн үнэлээ нь 75 тэрбум $ байгаа ба нэмэлт хөрөнгө оруулалтаар 10 тэрбум $-н хувьцааг арилжаалсанаар компанийн нийт үнэлгээ нь 100 тэрбум $-т хүрэх юм.

Facebook энэ хөрөнгөөр юу хийх вэ?

Нэгэнт хэрэглэгчийнхээ тоогоор дэлхий дээр тэргүүлж байна. Тэд цахим орчин дахь маш том датаг эзэмшиж байгаа юм. Уг мэдээлэл дээр үндэслэн аль ч салбарт хүч үзэхэд бэлэн байна гэсэн үг юм. Байгууллагын өсөлттэй холбоотой NY-д ажлын байртай болж "Check in" системийг шинэчлэхээр Gowalla компанийг худалдан авсан байна. Гэх мэтчилэн өөрчлөлт шинэчлэлүүдийг хийгдэж эхэлсэнээр зах зээл дээр оршин тогтнож буй олон байгууллагууд аюулд ороод байгаагийн нэг нь Groupon юм.

Facebook-н нэмэлт хөрөнгө оруулалт авах бас нэг том шалтгаан бол тэднийг дэмжигч болон шинэ санаагаа хуваалцагч нарыг нэмэгдүүлэгчид юм. Тиймээс шинээр худалдаалагдах хувьцаагаа олон нийтэд нээлттэй байлгахаар тооцоолж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж