Дархан хотод гамшгийн аюулгүйн мэдээллийн дохио дамжуулах сургалт, дадлага боллоо. Уг сургалт дадлагад Дархан хотын томоохон үйлдвэр байгууллага, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, орон сууцны оршин суугчид зэрэг бүх газар урьдчилж өгсөн заавар зөвлөгөөний дагуу идэвхтэй оролцов.Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас томилогдсон ажилтнууд хуваарилагдсан байгууллагуудад очин хяналт тавьж дүрвэгсдийг аюулгүй бүсэд шилжүүлж, байгууллага дотор хүн үлдсэн эсэхэд хяналт тавьж гараагүй үлдсэн хүмүүст хариуцлага тооцох зэргээр ажиллажээ.Аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч А.Алтансүх : Энэ удаагийн сургалтад Дархан хотын аж ахуйн нэгж байгууллага, иргэд идэвхтэй оролцлоо.Байгууллагууд хүмүүсээ маш сайн бэлтгэж дүрвэн гарахдаа хэрэглэх амны хаалт, хамгаалах хэрэгслийг нь хүртэл бэлтгэсэн байсныг сайшаах ёстой.Энэ сургалт дадлагын талаар иргэд мэдээлэл сайтай байсан болохоор амжилттай явагдлаа хэмээн сургалтын талаар дурдсан байна.
Б.САРАН