Цагдаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Цагдаагийн ар гэрийн холбооноос “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ. 2008 оны долдугаар сарын 1-нд хүний амь нас үрэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал маргааш буюу энэ сарын 28-нд болно. Түүнтэй холбогдуулан Цагдаагийн ар гэрийн холбооныхон хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж