Сонгуулийн сурталчилгааны тоо, хэмжээг тогтоолоо | News.MN

Сонгуулийн сурталчилгааны тоо, хэмжээг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сурталчилгааны тоо, хэмжээг тогтоолоо

Сонгуулийн
ерөнхий хорооны хуралдаанаар сурталчилгааны самбар, тоо хэмжээг
тогтоолоо. Тогтоол ёсоор сонгуулийн сурталчилгааны самбар нь гурван
ангилалттай байх бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй самбарын тоо дүүрэгт 460
хүртэл, суманд 200 хүртэл байхаар тогтоожээ.

Сонгуулийн
сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг
Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг
баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байршуулах байршлыг
нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан 
сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоохоор хуульд заасан
билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр болсон
хуралдаанаараа сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоож
өгсөн байна.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж