Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулах эсэх дээр хоёр намын бүлэг санал зөрөлдөөнтэй, УИХ-ын бүрэлдэхүүн нэмэлт өөрчлөлт хийх бололцоо харагдахгүй байна гэж үзээд АН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганы дараа Монгол Улсын Ерөнхий сайдад “Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах бэлтгэлийг хангах ёстой” гэсэн шаардлагыг хүргүүлсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар сонгууль зохион байгуулахад оролцохгүй гэсэн хариу мэдэгдлийг АН-ын бүлэгт хүргүүлсэн. Уг мэдэгдэлд “УИХ, Ерөнхийлөгч , орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад Засгийн газар оролцож болохгүй гэсэн үг аж. Тиймээс ч эдгээр сонгуулийг зохион байгуулахад оролцдог байууллага нь хөндлөнгийнх байх ёстой гэж үзэн, Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан. Улмаар 1992 оноос хойш болсон Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөхий хороо, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, бэлтгэлийг хангах ажлыг явуулахад Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ирсэн гэж хэллээ. Тиймээс ийм хууль эрх зүйн орчин үйлчилж байхад Засгийн газар орон нутгийн сонгууль зохион байгуулахад оролцох нь хууль зөрчсөн явдал болох учраас боломжгүй” гэх тайлбарийг өгсөн билээ. Харин АН-ын бүлэгт “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулинд нэмэлт өөрчлөлт хий, өөрөөр Засгийн газар хууль биелүүлэх ажилд оролцохгүй гэсэн” мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Харин ийм тайлбар хийсэн Засгийн газар түүний тэргүүнд шүүмжлэлтэй хандах гишүүд тус намын бүлэгт олон байсан байна. Үндсэн хуулийн 38.2-т “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, Аж ахуй нийгэм соёлын байгууллагыг удирдах, нийтлэг үндсэн чиг үүргийн дагуу ажиллана” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газар яагаад Үндсэн хуулийн заалтын дагуу ажиллахгүй өнөөдрийн хүчин төгөлдөр хуулийг хэрэгжилтийг хангаж чадахгүй, бид нар хариуцлага хүлээж чадахгүй гэсэн хариулт өгч байгаад харамсч байна. Иймд Засгийн газарт хоёр л зам үлдсэн бололтой. Нэг бол Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэх, чадахгүй бол огцрох эсвэл итгэл үзүүлэх асуудлаараа УИХ-д хандах эрхтэй юм байна. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Засгийн газар тэр гишүүний өргөн барьсан хууль хэлэлцээд батлагдах байх, түүний дараа нь нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлнэ гэсэн хүлээлтийн байдалтай байх юм бол Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж АН-ын бүлэг үзэж байна” гэлээ. Үндсэн хуулинд УИХ болон дээд байгууллагаас гарч буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих байгуулллага нь Засгийн газар. Тиймээс одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ажиллах ёстой гэв.
Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар “Үндсэн хуульд заасан заалтыг Монгол Улсын Ерөнхий сайд хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй гэж үзэж байгаа бол Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар асуудлыг тавих ёстой” гэж үзж буйгаа илэрхийлсэн. Мөн АН-ын бүлгийн дараагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр бүлгийн дараагийн хуралдаан дээр Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил, иргэн бүрт олгох хувьцааны талаархи УИХ, Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтийг танилцуулахыг хүссэн байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан Орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах хүрээнд хангаж байгаа талаар албан ёсны асуулга тавьсан байгааг УИХ-ын хаврын чуулганаар тайлагнах ёстой гэлээ.
Мөн бүлгээр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээллийг гишүүнээс өөрөөс нь сонссон байна. Энэ долоо хоноги АН-ын зарим гишүүд сонгуулийн бэлтгэл ажилтай өөсрдөө танилцахаар болсон байна. Тодруулбал, УИХ-ын сонгууль автомат системээр явах болсонтой холбогдуулан З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийн дэд хороо байгуулагдсан. Энэ хороонд энэ долоо хоногт сонгуулийн бэлтгэл ажил болон, цахим үнэмлэхний бэлтгэл ажилтай газар дээр нь явж танилцах үүрэг АН-ын бүлгийн хуралдаанаар өгсөн байна.