Сенегалын ерөнхийлөгч ялагдлаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Сенегалын ерөнхийлөгч ялагдлаа хүлээв

Сенегалын өнөөгийн ерөнхийлөгч, 85 настай Абдулай Вад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр ерөнхий сайд асан 50 настай Маки Сальяд руу утасдаж, ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ. Маки Салья нь “Бүгд найрамдах улсын төлөөх альянс” намыг үүсгэн байгуулагч юм.

Хоёрдугаар шатны сонгуулийн дүн тодорхой гараагүй байна. Хоёрдугаар сарын 26-ны эхний шатны сонгуулиар Вадын төлөө 34,8 хувь, Сальягийн төлөө 26,6 хувийн санал өгөгдсөн байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж