Хойд Солонгосын пуужинг устгана гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын пуужинг устгана гэв

Хойд Солонгосын хиймэл дагуултай пуужингийн нислэгийн зам өөрчлөгдөн Өмнөд Солонгосын дээгүүр нисвэл түүнийг угтуулан устгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч энэ сарын 26-нд мэдэгдсэн байна. Уг мэдэгдэл нь Сөүл хотноо Цөмийн аюулгүй байдлын олон улсын саммит нээгдэхийн өмнө хийжээ.

БНАСАУ гуравдугаар сарын дундуур “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) зөөгч пуужингаар  “Кванменсон-3” (“Хурц од”) нэртэй холбооны хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн юм. Хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хөөргөх бололтой. Хойд Солонгос пуужингийн нислэгээ бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр явагдахгүй гэж мэдээлсэн байв. Үүнээс өмнө нутаг дээгүүрээ нисвэл Хойд Солонгосын пуужинг устгана гэдгээ Япон мэдэгдсэн байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж