
БНАСАУ гуравдугаар сарын дундуур “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) зөөгч пуужингаар “Кванменсон-3” (“Хурц од”) нэртэй холбооны хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн юм. Хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хөөргөх бололтой. Хойд Солонгос пуужингийн нислэгээ бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр явагдахгүй гэж мэдээлсэн байв. Үүнээс өмнө нутаг дээгүүрээ нисвэл Хойд Солонгосын пуужинг устгана гэдгээ Япон мэдэгдсэн байлаа.
Ш.МЯГМАР