Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12 хэм дулаан байна



2012 оны 03 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид ард иргэдийн анхааралд. Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгороор 6-11 градус, Говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 3 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 28, 29-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 30-наас дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж