Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв | News.MN

Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

Германы Канцлер Ангела Меркел өрийн хямралд гүн орсон Грек Европын холбооноос гарвал залруулашгүй алдаа болно гэж мэдэгджээ. Тэрбээр Евро бүсийг цаашид хэвээр үлдээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэжээ. Канцлер өрийн хямрал Европын холбооны орнуудад том сургамж болсон гэдгийг онцолж, дээрх орнуудад санхүүгийн зээл олгох нь хямралаас гарахад тус болохгүй, харин эсрэгээр нөхцөл байдлыг дордуулна гэсэн таамгийг үгүйсгэсэн байна. Европын холбооны орнуудаас өрийн хямралд хамгийн гүн автсан Грект Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын сангаас хоёрдахь удаа санхүүгийн тусламж болгож, 130 тэрбум еврогийн зээл олгохыг зөвшөөрсөн билээ. Өрийн хямралд орсон орнуудыг хямралаас гарахад туслах Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын санд Герман бусад орнуудаас хавьгүй их хэмжээний хөрөнгө оруулсан нь тус улсын улсын иргэдийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. Грект санхүүгийн зээл олголоо ч одоогийн нөхцөл байдлаас гарахад түүнээс их хөрөнгө хэрэгтэй гэж ажиглагчид бичиж байгаа юм.

Н.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-26 180.3.213.2

europe-iin holboo ugaasaa hereggui dee. grek garsan ni zov.

Avatar

javkhlan 2012-03-26 76.127.201.196

greekiig hyamarlaas gargana geed europiin holbooo ooroo sohorloo.

Avatar

1ООOзахиа с о м 2012-03-26 202.126.91.196

Манайх 1ООхувь оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг ороод сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр4

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж