Сайн дурын оюутнууд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Сайн дурын оюутнууд ажиллана

Манай эх оронд болох Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дөрөвдүгээр сарын 09-15-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээний талаар шинэ мэдээлэл хүргэе. 

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад Монголын их, дээд сургуулиудын сайн дурын 50 гаруй оюутан ажиллах бөгөөд зохион байгуулагчид тэдгээр оюутнуудыг БСШУЯам , Монголын оюутны холбоотой хамтран өнгөрсөн оны 12 сард сонгон шалгаруулжээ. МУИС, МУБИС, ХИС, “Мон-алтиус” зэрэг сургуулиас сонгон шалгаруулсан эдгээр 50 гаруй оюутан, залуус Азийн нэр хүндтэй тэмцээний үеэр  орчуулагч хөтөчөөр ажиллахаас гадна “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд хамрагдан, тэмцээний зохион байгуулалтад туслах юм байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж