
Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад Монголын их, дээд сургуулиудын сайн дурын 50 гаруй оюутан ажиллах бөгөөд зохион байгуулагчид тэдгээр оюутнуудыг БСШУЯам , Монголын оюутны холбоотой хамтран өнгөрсөн оны 12 сард сонгон шалгаруулжээ. МУИС, МУБИС, ХИС, “Мон-алтиус” зэрэг сургуулиас сонгон шалгаруулсан эдгээр 50 гаруй оюутан, залуус Азийн нэр хүндтэй тэмцээний үеэр орчуулагч хөтөчөөр ажиллахаас гадна “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд хамрагдан, тэмцээний зохион байгуулалтад туслах юм байна.
Б.МАРАЛ