Обама хоёр Солонгосын хилийн заагт айлчиллаа | News.MN

Обама хоёр Солонгосын хилийн заагт айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Обама хоёр Солонгосын хилийн заагт айлчиллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зочиллоо. Түүний айлчлал олон улсын шинж чанартай бөгөөд Хойд Солонгосын цөмийн асуудал болон олон улсын цөмийн энергийн чиглэлээр 54 улсын төрийн төлөөлөгчид уг хэлэлцээрт оролцох юм. Тэрбээр Сөүлд газардсаныхаа дараа Хоёр Солонгосын хилийн заагт очсон байна. Энэ долоо хоногийн эхээр БНСУ болон өөр 50 гаруй улсын төлөөлөл оролцох уулзалтаар гол төлөв хойгуудын асуудлаар хэлэлцэнэ. Түүнчлэн Ёнпонду арал орчмын хилийн мөргөлдөөн дахин давтагдах вий гэсэн сэрэмжлэл төрж байна. Тиймээс энэ удаагийн уулзалтад Пхеньяны цөмийн зэвсэг хилийн чанад руу зүглэхгүй байхыг сануулж, үүний тулд тодорхой гэрээ байгуулах хүсэл талуудын аль, алинд бий. Энэ даваа, мягмар гарагт өрнөх дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд эхлэхэд бэлэн болсон.

Харин АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама газардсан даруйдаа БНСУ-ын аюулгүй албаны зөвлөлтэй тусгай хуралд оролцжээ. Уг хурал нь уулзалтын үеэрх аюулгүй байдал, цаашдын зохион байгуулалт гэхчлэн олон чухал сэдвийг хөнджээ.

ХОЙД СОЛОНГОСЫН АШИГ СОНИРХОЛ ХААШАА ЧИГЛЭСЭН БЭ?

Энэ уулзалт жилд тоотой болдог учраас талууд тодорхой шийдэлд хүрэхийг хичээж байна. Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын дээд хэмжээний эл уулзалт Хойд Солонгосын эгдүүцлийг хүргэх нь мэдээж. Тиймээс Пхеньян ирэх сарын дундуур сансарт хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд цацсан.

Мөн олон улсын цөмийн шинжээчдийг улсдаа урьж, цөмийн хөтөлбөрөө түр зогсоосных нь хариуд Вашингтон хүнсний тусламж илгээсэн билээ. Гэхдээ Хойд Солонгосын найрсаг зан удаан үргэлжилсэнгүй. Хиймэл дагуулын пуужин хөөргөх асуудлаа эрчимжүүлж байна хэмээсэн нь АНУ тэргүүтэй улсуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тиймээс энэ сарын хүнсний тусламжийг зогсоох хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулаад байв.

Харин нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг ирэх хоёр өдөр үргэлжлэх уулзалтын үр дүн ихээхэн нөлөөлөх аж. Сөүлд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг эсэргүүцсэн жагсаал ид өрнөж байна. Пхеньян цөмийн хөтөлбөрөө улам бүр төгөлдөржүүлэхийн хэрээр эсэргүүцэгч улсуудын тоо нэмэгдэнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак мэдэгдсэн билээ.

Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Пхеньяныг цэргийн хүчээр буулган авах дэмжигч улсуудын тоо үлэмж их гэдгийг санах ёстой” гэсэн юм. Үүний хариуд Хойд Солонгос “Манай улсын эсрэг улс төрийн бохир үзэл суртал суулгахын тулд Сөүл өдөр бүр хичээх боллоо” гэжээ. Энэ уулзалтыг БНАСАУ эхнээсээ эсэргүүцэж байсан. Тиймдээ ч Ким Чен Ун хил дагуу цэргийн хүчээ зузаатгаж, онц байдал зарлаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нь Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш Хоёр Солонгосын зэвсэггүй бүст айлчилж байгаагүй бөгөөд урьд нь Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирж байжээ. Харин Б.Обамагийн хувьд анх удаа энд айлчилсан төдийгүй 1953 оноос хойш Ерөнхийлөгч асан Билл Клинтон л ирж байсан гэнэ.

Олон улсын төлөөлөгчдийн уулзалтын хажуугаар Барак Обамагийн үйлдэл бүрийг хэвлэлүүд алдалгүй дагаж буй бөгөөд зэвсэггүй бүст ирсэн нь зарим шинжээчдэд шүүмжлүүлэх шалтгаан болжээ. Учир нь түүнийг ил тод Хойд Солонгосыг шүүмжилж, хоол хүнсний тусламжийн гэрээгээ үл тоох болсон гэв. Ажиглагчдын үзсэнээр илт Өмнөд Солонгосын байр суурийг дэмжсэн байдал нь Пхеньяны эгдүүцлийг төрүүлж, хүнсний найрсаг харилцаагаа эвдэх болсон аж.

Т.БАТСУГАР

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

99824533 2012-03-26 202.55.183.138

bux torliin xevleliin uilchilgee chanartai xiine. 99824533,99082184

Avatar

Зочин 2012-03-26 180.3.213.2

south-iinhan ayataihan baihgui bol aluulna shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж