Өрөө тасалгааг “ногооруулна”

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Өрөө тасалгааг “ногооруулна”

“Ногоон оффис” санамж бичигт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон МХАҮТ хамтран гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь албан байгууллагын өрөө тасалгааны орчин нөхцөл болоод хэрэглэж буй тавилга, цахилгаан хэрэгслийг байгаль орчинд ээлтэй, хүний биед хор хохирол учруулахгүй байхаар шийдэх, хэрэгжүүлэх тухай ажээ. Өөрөөр хэлбэл, ногоон нийслэлийг бүтээхийн тулд, эхний алхам болох өрөө тасалгаанаасаа шинэчлэл хийх хэрэгтэй гэнэ. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл хэрэглэж, хог хаягдлаа эргэн ашиглаж болох үгүйгээр нь ангилан ялгах ажээ. “Ногоон оффис” санамж бичгийг одоогийн байдлаар ийнхүү анх удаагаа ажил болгохоор үзэглэсэн бол, энэ жилдээ багтаж ажил болгох аж.

Энэхүү ажлыг эхний ээлжинд төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж