ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулав

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх шийдвэрийг 2010 онд Засгийн газар 325 тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу Зам тээвэр,  барилга хот байгуулалтын яам, барилгын салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл болох Барилгын хөгжлийн үндэсний төв хамтран ажиллах гэрээнд тус яамны дэд сайд Б.Цэнгэл өнөөдөр гарын үсэг зурлаа. Өнөөдрийн байдлаар барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага байдаг гэнэ. Харин  нэгдэлд 11 төрийн бус байгууллага нэгджээ. Эдийн засгийн өсөлтийг даган хурдацтай хөгжиж байгаа барилгын салбарынханд тус нэгдэл нь гадаад хамтын ажиллагаа, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэдээлэл солилцох гүүр болж ажиллах юм байна.

Засгийн газраас барилгын үйлдвэрлэлийг дэмжих, мэргэжлийн лабораторийг шинэчлэх, Монгол Улсад евро стандарт нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ ажилд төрийн бус байгууллагууд хамтран оролцох болсон нь барилгын салбарын түүхэнд дэвшил авчирсан хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. Хамтран ажиллах гэрээг үзэглэсэн Барилгын хөгжлийн үндэсний төвийн гишүүн 11 байгууллага нь эвлэлдэн нийлсэн олон нийтийн байгууллага бөгөөд бусад төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж нь нээлттэй байгаа хэмээн төвийн удирдлагууд мэдэгдлээ.  

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж