“УБ төмөр зам”-ын асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“УБ төмөр зам”-ын асуудлаар санал солилцов

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленко болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монгол-Оросын талын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал манай орны ачаа тээвэрт голлох үүрэг гүйцэтгэж буй “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэх, тус нийгэмлэгийг шинэчлэх талаар хэлэлцсэн юм.

Мөн уулзалтын үеэр сайд Ц.Дашдорж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь  2011 онд үр дүнтэй сайн ажилласан гэдгийг онцлон дурдаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тус нийгэмлэгийн хөгжлийн хөтөлбөрт анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс тус байгууллагад тулгарч байгаа хүндрэл болон хөгжлийн хөтөлбөрийг Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгдлээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж