Бие даагчдыг анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Бие даагчдыг анхаарна

УИХ-ын 2012 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор хийхээр эрхэм гишүүд үндсэндээ тохирч буй. Гэтэл энэ нь бие даан нэр дэвшигчдэд нэлээд халгаатай хувилбар ажээ. Тиймээс нэр дэвшигчид холбоо байгуулж өрсөлдвөл дангаараа зүтгэснээс ашигтай гэдгийг эрхэм гишүүн Э.Бат-Үүл нар Сонгуулийн хуулийн төсөл өргөн барихдаа анхааруулж байсан.
Тэгвэл АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийнхэн орон нутгийн иргэдэд улс төрийн оролцооны талаар сургалт явуулахдаа үүнд анхаарахаар болжээ. Тэд эхний сургалтаа Өвөрхангай аймагт хийх бөгөөд УИХ-ын Тамгын газрынхан хамтарч оролцох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж