Зэвсэгт хүчний зарим бие бүрэлдэхүүнийг шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний зарим бие бүрэлдэхүүнийг шагналаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулан үүргээ үлгэр жишээчээр хааж буй зэвсэгт хүчний зарим бие бүрэлдэхүүнийг өнөөдөр  91 жилийн ойн төрийн дээд одон медалиар шагналаа.  “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Р.Цэрэнням, Говь-Алтай аймгийн цэргийн штабын дарга, хурандаа И.Дамдинсүрэн, “Цэргийн гавьяаны одон”-оор Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчын орлогч дэд хурандаа Т.Ричиндэднэв, , ЗХКТГ-ын шүдний камбинетын эрхлэгч Ж.Ганхуяг, “Алтан гадас одон”- оор ЗХКТГ-ын сувилагч Ж.Сугар, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн авто механикч  Ж.Баатар нарын хоёр  хүнийг, “ Цэргийн хүндэт медаль”-иар ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Баярсайхан, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагч Б.Насандулам, Ж.Батбаяр нарын 21 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагч У.Нарангарал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Х.Бор нарыг тус тус шагналаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж