Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа болох “UNMISS”-нд 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон тус улсад үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр тус батальоны цэргийн багийн тэргүүний бүлэг болох эхний ээлжийн 350 цэргийн алба хаагч жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Тус арга арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синоноглу, БХЯ, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Судан улсад 850 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэх цэргийн баг нь Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд хамгийн том бүрэлдэхүүнтэй баг юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улс хамгийн томоохон багийг илгээх гэж байгаа юм. Судан улсын зорих цэргийн багийн тэргүүний бүлэгт Зэвсэгт хүчний 39 анги нэгтгэлээс энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх бөгөөд цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Л.Гансэлэм үүрэг гүйцэтгэх ажээ.
Э.БОЛОР
Эх сурвалж: http://www.mminfo.mn