Сар болон дэлхий адил бодисоос бүтсэн үү

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Сар болон дэлхий адил бодисоос бүтсэн үү

Нарны аймгийн гаригууд дотроос дэлхий болон сар титаны изотопоос бүтсэн гэсэн дүгнэлтийг Чикаго хотын Их сургуулийн эрдэмтэд хийсэн талаар РИА Новости мэдээллээ.

Астрофизикчид дэлхий болон сарны бүтцийн титаны изотопыг харьцуулан үзсэн байна. Титан-47 /хөнгөн/ болон титан-50 /хүнд/ металлын изотоп дэлхийн бүтцэд байдаг бөгөөд харин ихэнх солирт энэ металлын изотоп байдаггүй ажээ. Энэ хоёр төрлийн титаны изотоп саран дээрээс авсан дээжид байсан бөгөөд титан-47 болон титан-50 металлын изотоп нь дэлхий дээр байдгаас огт ялгарахгүй байсан гэж эрдэмтэд хэлжээ.

Ер нь Тейя гариг дэлхийтэй мөргөлдсөнөөс сар үүссэн гэсэн домог яриа байдаг юм. Харин эрдэмтэд Тейя гариг магадгүй мөсөрхөг байсан бөгөөд нарны системд дэлхийтэй мөргөлдөх үед ус болон хийгүй болсон бөгөөд дэлхийн матер нь сарны ихэнх хэсгийг бүрдүүлсэн байх гэж таамаглаж байна. Гэхдээ энэ таамаглалаа моделоор шалгахаар төлөвлөөд байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж