МИАТ, Корэйн эйр компаниуд хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

МИАТ, Корэйн эйр компаниуд хамтарна

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, БНСУ-ын Корэйн эйр компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Чан-Хунг Жи нар дөнгөж сая хоёр улсын авиа компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр талаас энэхүү санамж бичгийг үзэглэснээр МИАТ компанийн үйлчилгээний чанарыг дэлхийн түвшинд хүргэх төдийгүй нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад Корэйн эйр компани дэмжлэг үзүүлэх юм байна. Хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэхэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар байлцлаа.

Дашрамд сануулахад, Монгол Улс нь БНСУ-тай 1990 оноос эхлэн дипломат харилцаа тогтоосон бол МИАТ компани, Корэйн эйр компаниуд нь 2010 оны хоёрдугаар сараас хамтран ажиллах болжээ.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж