Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн нэгдсэн сургалт, зөвлөлгөөн болжээ. Нэгдсэн сургалт зөвлөлгөөнөөр шинэчлэгдэн батлагдсан татварын хууль тогтоомж, ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, заавраар сургалт зохион байгуулж, тасаг албад 2011 онд хийсэн ажлын тайлангаа дүгнэж, 2012 онд хийх ажлын зорилтоо хэлэлцжээ. Зөвлөлгөөний эцэст албан хаагчдын 2011 оны үр дүнгийн гэрээг дүгнэн, 2012 оны үр дүнгийн гэрээг байгуулсан байна. 2011 оны үр дүнгийн гэрээгээр Богд сумын Татварын улсын байцаагч Б М.Манлайбаяр, хяналт шалгалтын тасгийн ТУБ Б.Өсөхбаяр, ТУБ Х.Энхтуяа нар 90-ээс дээш хувийн амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан аж. Мөн нийт албан хаагчдын дунд “Байгууллагын аврага” шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, н.Төгсхүү ахлагчтай баг тамирчид Тэргүүн байр эзэлж Алтан медалиар шагнуулсан бол, Т.Энхмандах ахлагчтай баг тамирчид Мөнгөн медаль авч, Б.Өсөхбаяр ахлагчтай баг тамирчид Хүрэл медаль хүртэж гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Э.Сараа