Идэрчүүдийн УАШТ амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн УАШТ амжилттай боллоо

МСБХ болон дэлхийд тэргүүлэгч Пэпси брэнд хамтран 4-н том лигийг зохион байгуулж байгаа билээ. Түүний хүрээнд өнгөрөгч долоо хоногт Pepsi Junior лигийн аваргуудаа тодруулсан. Өмнө нь Идэрчүүдийн УАШТ нэртэй зохион байгуулагддаг байсан уг тэмцээнийг Pepsi Junior лигийн шигшээ болгон явуулсан нь илүү чанартай өндөр түвшин зохион байгуулагдахад хүргэсэн. Тэмцээнд Pepsi Junior лигийн хотын аварга шалгаруулах тэмцээний эхний 6-н байранд шалгарсан багууд болон Хөвсгөл, Дорноговь, Эрдэнэт, Увс, Дархан-Уул, Увс, Багануур, Баянхонгор аймгаас баг тамирчид ирснээрээ тэмцээний цар хүрээ улам өргөжиж байгааг харуулсан юм. Тэмцээний хагас шигшээд хөдөө орон нутгийн баг тамирчид өндөр ур чадвартай байгаагаа харуулан шалгарсан бол, нийслэлийн сургуулиудаас зөвхөн Налайх дүүргийн охидын Эрдмийн оргил сургуулийн баг тамирчид хагас шигшээд шалгарч үлдсэн. Өрсөлдөөн дундаас Охидын ангилалд алтан медалийг Дархан Уул аймгийн баг хүртэж, мөнгөн медалийг Дорноговь, харин хүрэл медалийг Эрдмийн Оргил сургуулийн баг хүртсэн байна. Хөвгүүдийн тэмцээнд Дархан-Уул аймгийн баг хүрэл медалийг хүртлээ. Тэргүүн байрын төлөө Багануур дүүргийн баг, Дорноговь аймгийн багтай өрсөлдсөн. Үндсэн цагт 66-57 харьцаатай энэ удаагийн Идэрчүүдийн УАШТ-нд Дорноговь аймгийн баг түрүүлж алтан медаль цомын эзэд боллоо. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Эрдмийн Оргил сургуулийн М.Булбул, Эрдэнэт хотын Ч.Энхтайван нар тодорчээ. Энэ үеэр МСБХ-ны хамтран ажиллагч Пэпси брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “ЖиЭн Бевережис” ХХК-аас шагналт байранд шалгарсан сургуулиудад тус бүр хоёр сая хүртлэх төгрөгийн тохижилтын ажлыг хийж өгөхөөр шийдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж