Э.Бат-Үүл гишүүн гэр хорооллын иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл гишүүн гэр хорооллын иргэдтэй уулзана

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар” хөдөлгөөн”-ий тэргүүнээр ажилладаг. Гишүүний тэргүүлдэг тус төрийн бус байгууллага нь Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлэхдээ иргэдийн газрыг зах зээлийн үнээс маш хямдаар худалдан авч хашааны эздийг амьдралын баталгаагүй болгож байгаа гэж үзэж байгаа юм байна.

Иймд Бат-Үүл гишүүн иргэдийн газрын үнэлгээг зах зээлийн зарчмаар хийх,  гэр хороолол руу инженерийн дэд бүтэц татах, хаус хороололтой Улаанбаатар хотыг бий болгох тэмцлээ хэдийнээ эхлүүлж нэн түрүүнд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо буюу VII хороолол баригдах талбайд амьдарч буй иргэдтэй маргааш 18.00 цагаас Ражи Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн зааланд уулзалт хийхээр төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж