
Иймд Бат-Үүл гишүүн иргэдийн газрын үнэлгээг зах зээлийн зарчмаар хийх, гэр хороолол руу инженерийн дэд бүтэц татах, хаус хороололтой Улаанбаатар хотыг бий болгох тэмцлээ хэдийнээ эхлүүлж нэн түрүүнд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо буюу VII хороолол баригдах талбайд амьдарч буй иргэдтэй маргааш 18.00 цагаас Ражи Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн зааланд уулзалт хийхээр төлөвлөжээ.