Юнител корпораци дараа төлбөрт хэрэглэгчдэдээ зориулан “Сонгодог багц” үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. “Сонгодог багц” үйлчилгээний хэрэглэгчид үндсэн хэрэглээ болох ярианы багцаас гадна мессежний, дата хэрэглээний, нэмэлт үйлчилгээний, олон улсын ярианы гэх мэт өөрийн хүссэн үйлчилгээгээ багцалсан байдлаар бага үнээр их хэрэглээ авах боломжтой байдаг. Мөн түүнээс гадна үндсэн багцад дагалдах 400, 500, 800 минутаас үлдсэн минутаа дараагийн сардаа шилжүүлэн ашиглах онцгой эрхийг Монголд зөвхөн “Сонгодог багц”-ын хэрэглэгчид эдэлдэг. Жишээ нь 8811…. дугаартай “Үндсэн багц 3” буюу дагалдах ярианы 800 минутын багцтай хэрэглэгч 3 сард 750 минут ашигласан бол дараа сар буюу 4 сард үндсэн ярианы 800 минут дээр өмнөх сарын үлдэгдэл 50 минутаа нэмж, нийт 850 минутыг ашиглах эрхтэй болно.
Харин удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтан “Сонгодог багц”-ын шинэ эмэгтэй хэрэглэгчдэдээ нэгэн онцгой бэлэг барьж байна. Эрхэмсэг бүсгүй та “Сонгодог багц”-ын шинэ хэрэглэгч болвол бүртгэлийн хураамжаас 75% хөнгөлөх бөгөөд урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарыг дотны хүндээ зориулан өөрийн дугаартайгаа ижилсүүлэн авах онцгой эрхтэй болно.
Мөн “Сонгодог багц” үйлчилгээний одоогийн бүх хэрэглэгчдэдээ “Мессеж багц 1” буюу сүлжээ харгалзахгүй 100 мессеж үнэгүй бичих эрхээр бэлэг барьж байна.
Харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгчдэдээ зориулан 8824…-тэй дугааруудыг худалдаанд гаргаж хүссэн дугаараа сонгох боломжийг олгож байна. Шинэ дугаарын үнэ 10.000төгрөг бөгөөд дансандаа бүтэн жилийн турш өдөр бүр 100төг авах онцгой эрх байхаас гадна 5000төг, 365 хоног дагалдана. Эмэгтэйчүүдийн баярын урамшуулал Юнителийн үйлчилгээний бүх салбар, төв дээр 3 сарын 1-нээс 3 сарын 8-ныг дуустал ердөө цөөхөн хоног үргэлжлэнэ.
Монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Юнител корпораци