“Үтрээний хүүрнэл”-ийн тасалбар 15000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Үтрээний хүүрнэл”-ийн тасалбар 15000 төгрөг

ҮТРЭЭНИЙ ХҮҮРНЭЛ жүжиг дахин тайзнаа

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дахины V-Day аяны хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу Үтрээний хүүрнэл хэмээх шилдэг бүтээл, хандивын жүжгийг энэ сарын 31,ирэх дөрөвдүгээр сарын 1-нд 18:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.  “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг өнгөрсөн онд тоглосон нь үзэгчдэд таалагдсан. “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсч, туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих юм. Жүжгийн тасалбарыг маргаашнаас эхлэн худалдах бөгөөд 8811-9189; 8811-8197 гэх утсаар захиалан авах юм. “Үтрээний хүүрнэл” жүжгийн тасалбар нь 15000 төгрөг шүү. Үзэж амжаагүй бол заавал үзээрэй.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж