
Сингапурт айлчлах үеэрээ Бан Ги Мүн эхнэрийнхээ хамт Сингапурын Үндэсний цахирмаа цэцгийн хүрээлэнгээр очиж, цахирмаа цэцэг сонирхсон талаар Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Сингапур нь цахирмаа цэцгийн худалдаагаар дэлхийн цэцгийн зах зээлийн 15 хувийг эзэлдэг бөгөөд Сингапурт цахирмаа цэцгийн бизнес нь чухал бизнесийн нэгд тооцогддог юм. Өнгөрсөн онд Сингапурт цахирмаа цэцгийн дэлхийн бага хурал хоёр дахь удаагаа зохиогдсон байна.
Сонирхуулахад, дуучин Элтон Жон, Диана гүнж, жүжигчин Жеки Чан болон ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела нарын нэрээр нэрлэсэн цахирмаа цэцэг байдаг аж.
Н.Тунгалаг