Ц.Улаанхүүд 11 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүүд 11 жилийн хорих ял оноолоо

Дундговь  аймгийн харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан  хэргийн  шүүх хурал  өнөөдөр  11.00 цагт цагдан хорих 461 дүгээр ангийн  шүүх хуралдааны танхимд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Түүнд өнгөрөгч оны наймдугаар сард  Баянзүрх дүүргийн шүүхээс оноож байсан 11 жилийн хорих ялыг дахин оноосон байна. Тэрбээр дээрх ялыг  чанга дэглэмтэй хорих ангид эдлэх аж. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болох байсан ч  гэрч н.Болдбаатарыг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах ёстой гэж  үзсэн учир хойшилсон юм. Өнөөдрийн шүүх хуралд  хар тамхийг Ц.Улаанхүү хадгалж байгаа  талаарх мэдээлэл өгсөн н.Болдбаатар гэрчээр оролцсон байна.  Түүнд Эрүүгийн хуулийн 192.3.1-т зааснаар  сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан  гэх  үндэслэлээр  яллажээ. Түүнийг 43  ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бодисыг иргэн н.Болдбаатарт  заруулахаар өгсөн  болох нь тогтоогдсон гэж үзсэн байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж