Японд хэрэглэсэн бүтээгдэхүүний зах зээл тэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Японд хэрэглэсэн бүтээгдэхүүний зах зээл тэлж байна

Цоо шинэ зүйл авах гэдэг Япончуудын зан хямралтай холбоотойгоор буурч байна.

Chie MatsumotoDVD-нээс авахуулаад гольфийн бараа, утас хүртэл юу ч байсан авахдаа хэрэглэж байсан бүтээгдэхүүн сонгодог. “Хэрвээ үзүүлэлт нь шаардлага хангаж байвал би шинийг авахын оронд хуучныг авсан нь дээр гэж үзэж байгаа” гэж 39-тэй оффисын ажилтан Япон эмэгтэй ярьж байна. Тэр эхлээд сонирхож байгаа хэрэглэж байсан бүтээгдэхүүний үнийг интернет дэхь үнэ хаялцуулах худалдаанаас сонирхож үздэг. Дараа нь үнэ хаялцуулах худалдаа, онлайн дэлгүүр, эсвэл жинхэнэ биет дэлгүүрийн алинаас нь худалдаж авахаа шийддэг. “Би өмнө нь хэрэглэж байсан бүтээгдэхүүнд тийм ч итгэдэггүй байсан. Харин одоо бол хэрэглэгдэж байсан ямар ч зүйл байсан авах болно. Ихэнхдээ тэд нар цэвэрхэн, бараг огт хэрэглэгдэж байгаагүй юм шиг байдаг” гэж тэр хэлсэн. Гэхдээ хөгжил нь хурдтай явагдаж байгаа тул хавтгай дэлгэцтэй зурагт одоохондоо авахгүй гэж ярьсан.

Эдийн засаг хямралтай байгаа ч дэлгүүрээс юм авах хорхойгоо дарах гэсэн Япончуудын сонирхолтой холбоотойгоор хэрэглэгдэж байсан бүтээгдэхүүний зах зээл Японд хурдтай тэлж байна. Японд хэрэглэгчдийн сэтгэл зүйд огцом өөрчлөлт гарч байна. Өмнө нь зөвхөн шинэ бараа бүтээгдэхүүнд илүү талтайгаараа алдартай байсан Япон хэрэглэгчид өөрчлөгдөж байна гэж мэргэжилтнүүд ярьж байна.

“Bookoff Corp”компани Японы хэрэглэж байсан ном зардаг хамгийн том номын дэлгүүрийн сүлжээ. 2009 оны дөрвөн сараас хойш тус компаний орлого 22.2 хувиар өсөж 52.5 тэрбум иены орлоготой ажилласан байна. “RakutenInc”компани тус улсын хамгийн том онлайн дэлгүүр бөгөөд тус дэлгүүрийн хэрэглэж байсан бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна.

Хэрэглэж байсан бүтээгдэхүүнийг ихэвчлэн хуучны эд зүйлс сонирхдог хүмүүс, эсвэл тодорхой нэг төрлийн, олдоц багатай дизайнтай зүйл сонирхдог залуус худалдаж авдаг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж байна гэж “HakuhodoInc”маркетингийн сурталчилгааны компанийн Амьдрал, амьжиргааны салбарын ахлах судлаач Miho Oharaярьж байна. “Өмнө нь хүмүүс мотоцикл юм уу тодорхой загварын камер цуглуулахын тулд хэрэглэж байсан бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо хүмүүс хувцас, тавилга, аяга тавагны хэрэглэж байсан хэрэгслүүдийг хүртэл авч байна” гэж тэр ярьсан. Улам бүр хүчээ авч байгаа энэ хандлагыг ашиглахын тулд компаниуд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдийн дэлгүүрүүд нээж эхлээд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж