
Гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, Б.Соронзонболд, улсын харцага Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар, улсын начин Б.Бадам-Очир, Ду. Батбаяр нарын хүчтэнүүд зодоглосон энэ удаагийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Макс” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Алтай констракшн”, “Хантайшир” дэвжээний бөх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Харин шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Пүрэвсайхан, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганцоож нар шалгарчээ.